• Маргааш,нөгөөдөр ихэнх нутгаар бороо орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна

    11-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

    Салхи 11-12-нд ихэнх нутгаар, 13-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12,13-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус дулаан байна.

    Эх сурвалж.ЦУОШГ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ