Шинэ загварын iPhone 11 гар утаснууд 2-3 сая төгрөгийн үнэтэй байх төлөвтэй байна

Өмнө нь Apple компани шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ зөвөхн Сафари интернэт хөтчөөр шууд дамжуулдаг байсан бол анх удаа Youtube пдатформ дээр дамжуулах болсноороо онцлогтой. Үүний өмнө Твиттерээр шууд дамжуулж байсан бол 2015 онд Microsoft компани Edge хөтөч зах зээлд гарсны дараа Windows 10 үйлдлийн системтэй хэрэглэгчид нээлтийг шууд үзэж байжээ.

Энэ удаагийн арга хэмжээгээр тус компанийн зүгээс  iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Max.гурван шинэ загварыг танилцуулах бөгөөд аль нь ч хурууны хээгээр ажилладаггүй байх юм.Шинэ загварын гар утаснуудын хувьд бүгд face id буюу царай таних технологитой байх бөгөөд 12 мегапикселийн селфи камертай байх нээ. Харин дэлгэцний хувьд iPhone 11 Max загвар нь хамгийн том буюу 6.5 инчийн OLED дэлгэцтэй байх бол iPhone 11 нь 6.1 инчийн LCD, iPhone 11 Pro загвар нь 5.8 инчийн OLED дэлгэцтэй байна.

Багтаамжны хувьд тус компаниас үйлдвэрлэн гаргаж байсан өмнөх загваруудын хувьд хамгийн багадаа 16 GB-ээс эхэлдэг байсан бол энэ удаад шинээр танилцуулж буй гар утаснууд нь 64-512 GB-инй багтаамжтай байх юм.

Үнийн хувьд iPhone 11 749 ам.доллараас, iPhone 11 Pro 999 ам.доллараас, iPhone 11 Max 1099 ам.доллараас тус тус эхлэх төлөвтэй байгаа аж. Нээлтийн арга хэмжээ өнөөдөр Лхагва гарагт шилжих шөнө 01:00 цагаас эхлэнэ.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ