• Хонгконгийн сурагч,оюутнууд 5 километр үргэлжилсэн хүн-гинж үүсгэн тэмцэж байна

    Есдүгээр сарын 9-ний өдөр буюу өчигдөр  Хонконгийн мянга мянган сурагч, оюутнууд хүн-гинж үүсгэж, Засгийн газрын эсрэг Хонконгчуудын тэмцлийг үргэлжлүүлж байна.

    Жагсаалд оролцогч сурагч Ли:

    Дарангуйлал, харгислалын эсрэг сурагчид бид  дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Бид бол ирээдүй, хязгаарлагдмал хүчтэй байх эсэхээс үл хамааран өөрсдийн гэрээ хамгаалах хэрэгтэй. Тийм ч учраас бид “Эрх чөлөөнд хүрэх зам” гэсэн энэхүү гурван дүүргийг дайрсан, таван километр үргэлжлэх хөдөлгөөнийг эхлүүлсэн гэжээ.

    Засгийн газрын зүгээс гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг эргүүлэн татсан бөгөөд бусад  дөрвөн шаардлагыг биелүүлээгүй хэвээр байгаа аж.

    Нэг дэх өдөр хичээл эхлэхээс хэдэн цагийн өмнө сурагчид хүн-гинж үүсгэхээр эртлэн ирцгээжээ. Эцэг эх болон сургуулийн захиргаанаас нь жагсаалд оролцохын тулд заавал эцэг,эхийн зөвшөөрөл хэрэгтэй гэж сануулсны улмаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан хичээл хаялтад цөөн тооны сурагчид хамрагджээ.

    Харин энэ удаагийн тайван жагсаалд зарим эцэг,эхчүүд оролцож байна.

    Сурагчийн аав Самми Ли:

    Би хүүгээ дэмжих хэрэгтэй, би анх удаа л ийм нийгмийн үйл ажиллагаанд хамрагдаж байна.Харин ирээдүйд,Хонгконгийн иргэний хувьд миний хүү шударга ёсны төлөө үүнээс өөр тэмцэх олон арга байдаг гэдгийг ойлгох байх. Тэд хэдий сурагч ч гэсэн өөрсдийн тавьж буй шаардлагыг ухаалгаар  илэрхийлж чадаж байна.

    Эх сурвалж:Scmp

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ