Б.Батбаяр: Монгол улсыг төлөөлж Дэлхийн аваргад хамгийн өндөр амжилт үзүүлэх боломжтой тамирчин бол Э.Сумъяа

Залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн Дэлхийн аваргад явах эрхийг түдгэлзүүлж, оронд Сумъяаг болсон болсон мэдээллийн талаар Монголын Чөлөөт бөхийн холбооний Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр,шигшээ багийн Ахлах дасгалжуулагч Б.Баттулга нар мэдээлэл өглөө.

18 настай М.Пүрэвтунгалаг болон гавъяат тамирчан Э.Сумъяа нар хоёул 53 килограммын жинд барилддаг аж.

Тус холбооны зүгээс 2016-2020 оны Олимпын циклд хэд хэдэн бодлогын өөрчлөлт оруулсны нэг нь зургадугаар сарын Улсын аваргад түрүүлсэн тамирчдаа явуулах болжээ. Дасгалжуулагч Баттулгын хэлж байгаагаар бол “Улсын аваргад төрүүлсэн тамирчин Дэлхийн аваргад явах нь 99 хувийн магадлалтай. Харин үлдсэн нэг хувь бол гэмтэл бэртэл, сахилга бат, бэлтгэлжилт ханасан байдал зэрэг үзүүлэлтүүдээс бүрддэг” гэлээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр:

Улсын аваргын тэмцээн бол залуу тамирчдад боломжийг нь нээж өгч байгаа эхний хэлбэр. Үүнээс хойш тамирчдын сахилга бат, эрүүл мэнд, бэлтгэлийн төвшин, бэлтгэл хангаж байгаа хандлага байгаа зэргийг харгалзаж байж бүрэлдэхүүнийг сонгохоор журамласан байдаг. Энэ хугацаанд бүх тамирчид нэгдсэн бэлтгэлд хамрагдсан. Хамгийн сүүлд бидний авсан мэдээлэл, есдүгээр сарын гурван, наймдугаар сарын 31-ны өдрүүдэд газар дээр нь очиж танилцаж ажилласан. Ингэхэд эрэгтэй баг дээр нэг гэмтэлтэй тамирчин, эмэгтэй баг дээр нэг хатигтай тамирчин байна гэсэн мэдээллийг эмч нараас бидэнд өгсөн. 

Мөн тэрээр “Зургадугаар сараас одоог хүртэл энэ гурван сарын хугацаа бол Дэлхий аваргын бэлтгэлийн хангасан хамгийн чухал хугацаа. Гол бэлтгэлээ тухайн хатиг гарсан байдлаасаа болоод хангаж чадаагүй. Дээрээс нь 45 хоногийн эичмлгээ хийлгэсэн тамирчин дархлаа нь маш суларсан байгаа. Одоо бол ачаалал өгдөггүй сэргэлтийн процесс явж байгаа” гэж тайлбар хийлээ.

Тэгтэл Улсын аваргад алтан медаль авсан тамирчин явах боломжгүй болсон бол удаах байранд шалгарсан тамирчин явах боломжтой байлаа. Энэ талаар Б.Батбаяраас сэтгүүлч тодруулахад:

Эмэгтэй багт ямар нэгэн дарамт шахалтын асуудал байдаггүй. Нэгдүгээрт, Улсын аваргаас мөнгөн медаль авсан Мөнхцэцэгийн хувьд нэгдсэн бэлтгэлд хамрагдаагүй. Хоёрдугаарт, Сумъяа тамирчны хувьд Улсын аваргын тэмцээнд ороогүй биш орсон, харин шигшээ барилдааны өмнө жингээ үзүүлэхэд 50 граммын илүү болсон учраас дүрмийнхээ дагуу хасагдсан. Пүрэвтунгалагийн хувьд авах ёстой бэлтгэлээ авч чадаагүй учраас Олимпын эрх авах, Дэлхийн аваргын тэмцээний 53 килограммын жинд хамгийн өндөр амжилт үзүүлэх магадлалтай тамирчнаа л сонгож байгаа.

Журмын 4.3-т:

“..Сонгон шалгаруулах тэмцээнээс эрхээ авсан тамирчин гэмтэл бэртэл авсан, сахилга батын алдаа гаргасан, эмнэлгийн дүгнэлт гарсан тохиолдолд мэргэжлийн эмчийн дүгнэлтийг үндэслэн дараагийн тамирчныг сонгоно” гэж заажээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ