• З.Энхболд:“Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг нэмэх саналыг УИХ-д оруулж байна

    Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналуудаа бүрэн буцаан  татаж  авч байгаагаа  албан ёсоор мэдэгдэж, Бүх нийтийн санал асуулгаар Засаглалын хэлбэрийн талаар ард иргэдээсээ санал авах талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж  УИХ-ын даргад хүргүүлж байгаагаа мэдэгдээд буй.

    Тэгвэл энэ тухайд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийж байна.  З.Энхболд ард нийтийн санал асуулгын тухай тогтоолын төсөл хэлэлцэж байгаа дээр Ерөнхийлөгч нэмж нэг асуултыг  асуухаар УИХ-д өргөн барьж байна. 30 тэрбум төгрөг зарцуулж, гурван асуулт асуух боломжтой. Өөрөөр хэлбэл нэг асуулт нь 10 тэрбум төгрөг юм байна.

    УИХ одоогоор нэг асуулт асууж байгаа. Харин үүн дээр Ерөнхийлөгч “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг нэмж,  Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд тусгах саналыг УИХ-д оруулж байна гэлээ.

    Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өгсөн саналын 80 хувь нь унасан бол УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслийн 80 хувь нь дэмжигдээд байна.  Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд төсөл бус санал өгсөн. Тэдгээрээс 7 санал  хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн байгаа.  Тиймээс тэдгээр  дэмжигдсэн 7 санал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт  болоод цааш явна гэсэн үг.  Харин дэмжигдээгүй бусад саналуудаа буцаан татан авч байна гэж ойлгож болно гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ