• ДАШТ-д оролцох эрхээ авсан ч оронд нь Э.Сумъяаг оролцуулахаар болжээ

    Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхээ авсан 18 настай охинд сэтгэл зүйн дарамт үзүүлж, оронд Сумъяа гавъяатыг нэрийг аль хэдийн өгч, оронд явуулахаар Чөлөөт бөхийн холбооноос гаргасан шийдвэрийн талаар  залуу тамирчин М.Пүрэвтунгалаг  болон түүний гэр бүлийнхэн хэвлэлийхэнд мэдээлэл хийлээ. М.Пүрэвтунгалаг охины хувьд 2014 оноос хойш чөлөөт бөхөөр хичээллэж байгаа бөгөөд энэ хугацаанп дотоод, гадаадын тэмцээнүүдэд чамлашгүй амжилтуудыг гаргажээ.

    Ээж С.Наранчимэг:

    ” Миний охин Залуучуудын улсын болон Насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлж Дэлхийн аваргад явах батламжаа гардан авсан.  Харин есдүгээр сарын гурванд эмчид үзүүлээд дөрвөн акт бичигдчихсэн байсан.  Энэ тэмцээн нь 17-нд болох байсан,  харин 12-нд Монголын баг тамирчид явна.  Тэгтэл долоо хоногийн биш 14 хоногийн акт бичээд тэмцээнд нь оролцуулах боломжгүй болгочихсон. Ахлах дасгалжуулагч Баттулгатай уулзахад надад 14 хоногийн ямар ч тамга,тэмдэггүй акт үзүүлсэн. Энэ хэвлэлийн хурлаас өмнө акт бичсан эмч дээр нь очоод асуусан чинь долоо хоногийн л акт бичиж өгсөн гэсэн. Акт бичиж өгсний дараа өдөр нь бүх шинжилгээгээ өгөхөд гарсан хатиг нь эдгэчихсэн,бүх юм нь эрүүл гарсан байтал миний охиныг тэмцээнд нь оруулах боломжгүй болгочихсон”

    Дасгалжуулагч Баттулгаас тэмцээний бэлтгэл нь ийм сайн байхад яагаад явуулахгүй байгаа талаар асуухад  “Сумъяа гавъяатын нэрийг нэгэнт явуулчихсан учраас гавъяатаа явуулчих аа, Сумъяа гавъяатаа Олимпын эрх аваасай гээд залбираад байж бай” гэж хэлжээ.

    Харин акт бичсэн Насанбат эмч:

    Энэ бол Бөхийн холбооных нь шийдэх асуудал. Би энэ асуудлыг өөрсдөө шийдэг гээд ингээд үлдээчихсэн гэж охины ээжид хэлжээ.

    28-нд Польшоос ирснээс хойш нь дасгал сургуулилтаа хийж чадахгүй, байнга сэтгэл санааны дарамттай байж, “Ээж ээ,намайг явуулахгүй Сумъяа эгчийг явуулах гээд байх шиг байна” гээд уйлаад ярьж байсан.

    Тодруулбал, эмч нь дэлгэрэнгүй шинжилгээнд ор гэсний дагуу есдүгээр сарын тавны өдөр буюу акт гарсан өдрийн маргааш нь цусны дэлгэрэнгүй, шээсний,цусны ариун гэсэн гурван төрлийн шинжилгээг хийлгэж дуусаад, оройны 17:00 цагийн үед Насанбат эмч дээр очжээ. Насанбат эмч шинжилгээнийх нь хариуг нь уншаад,хариу нь зүгээр байна гэж хэлжээ. Харин шинжилгээнийх нь хариуг эмчид нь өгөх гэсэн аваагүй, “Дасгалжуулагчид нь өг” гэсэн.

    М.Пүрэвтунгалагын ах:

    14 хоногийн акт өгчихсөн байх юм аа, Дэлхийн аваргын тэмцээн чинь 17-нд эхлэнэ, ямар учиртай юм бэ гэж Насанбат эмчээс асуусан. Тэгсэн “Дасгалжуулагч нартайгаа л ярь гэсэн”.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ