“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургууль эрэлч нохойн бэхэлгээний сургуулилтаар эхэллээ

Наймдах удаагаа зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2019″ олон улсын сургалт, дадлага сургуулийн талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нар мэдээлэл хүргэлээ.

Анх зохион байгуулагдасан 2009 оноос нийт долоон удаагийн сургуулилтыг зохион байгуулжээ. Click To Tweet Энэ удаагийн “Говийн чоно-2019″ олон улсын сургалт, дадлага сургуулилтыг ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, номхон далайн цэргийн командлалтын хамтарсан бүрэлдэхүүнтэйгээр Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгуулахаар болсон.

Байршлын сонголтын талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

Дорноговь аймгийн хувьд үйлдвэржилт,уул уурхай, дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалтын ажлууд ихээр хийгдэж,хурдацтай хөгжил явагдаж байгаа. Гамшиг ослын хувьд хөгжлөө дагаад тодорхой эрсдэл дагаж явдаг онцлогтой. Тийм ч учраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг нь дээшлүүлэх зорилготойгоор Дорноговь аймгийг сонгосон.

Олон улсын хамтарсан сургуулилт өнөөдрөөс эхлэн нийт 12 өдрийн турш үргэлжилнэ. Сургуулилт нийт дөрвөн үе шаттай бөгөөд техникийн болон онолын сургуулилтаар өнөөдөр албан ёсоор эхэлжээ. Үе шат бүр онцлогтой, өнөөдөр л гэхэд эрэлч нохойн албаны, бэхэлгээний техникийн хүрээнд сургуулилтанд оролцогчид чадвараа дээшлүүлэх юм. Click To Tweet

Бүх сургуулилт олон улсын цэрэг,армиийн мэргэжлийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдах бөгөөд  өнөөдрийн сургуулилтын хувьд АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын сургагч багш нар удирдан явуулж, сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105, Өмнөд Бүсийн төв Өмнөговь, Зүүн бүсийн төв Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газруудын аврагчид хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ