• Афганистаны засгийн газар Талибаныг шууд хэлэлцээ хийхэд уриалжээ

    Афганистаны ерөнхийлөгчийн ордноос өчигдөр мэдэгдэл гаргаж “Талибаныг гал зогсоохыг хүлээн зөвшөөрч, Афганистаны засгийн газартай шууд хэлэлцээ хийх тохиолдолд л энх тайван сэргэж чадна” гэж мэдэгджээ.

    Мэдэгдэлд “Талибаны өдөөсөөр буй дайн дажин, хүчирхийллийн үйл ажиллагаа Афганистаны энх тайванд саад тотгор болж байна. Талибан хядлагаа зогсоож, гал зогсоохыг хүлээн зөвшөөрч, Афганистаны загийн газартай шууд хэлэлцээ хийхгүй юм бол Афганистанд жинхэнэ энх тайван сэргэх боломжгүй юм” гэжээ.

    Афганистаны засгийн газрын төлөөлөгчид оролцоогүй тохиолдолд ямарваа энхийн хэлэлцээр урьдчилан тооцоолсон үр дүнд хүрч чадахгүй юм. Америкийн засгийн газар урьд нь Талибантай олон удаа энхийн хэлэлцээ хийж, хоёр тал хэлэлцээрийн төсөл боловсруулжээ. Талибан Афганистаны засгийн газрыг Америкийн гар хөл бологч “Хүүхэлдэй” хэмээн үзэж, шууд хэлэлцээр хийхээс татгалзсан билээ.

    Гэсэн хэдий ч IX ээлжийн хэлэлцээний үеэр болон түүний дараа Талибан Афганистаны олон газарт халдлага хийж, олон хүний амийг хороон, шархдуулсан ба мөн Америкийн нэг цэрэг амиа алдсан хэрэг гараад буй ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ