Байнгын хороогоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ард нийтийн санал асуулга (АНСА) явуулахыг УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл дэмжиж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ард нийтийн санал асуулгыг аравдугаар сарын сүүлээр буюу аравдугаар сарын 23, 24-нд зохион байгуулах санал гаргаж байгаа юм. Сонгуулийн Ерөнхий Хороо ч энэ хугацааг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэгвэл хурлаар Ард нийтийн санал асуулгыг 10 дугаар сарын 30-31-нд хийхээр товоллоо.
Харин ард нийтийн санал асуулга явуулах төсвийг Засгийн газраас нөөц сангаас гаргахаар төлөвлөсөн ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын нөөц сангийн үлдэгдэл ард нийтийн санал асуулгад хүрэлцэхгүй гэв. Тиймээс санал асуулгыг зохион байгуулах зардлыг олохын тулд төсөвт тодотгол хийх санал гарлаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай санал асуулгаар асууж өгөхийг хүссэнийг тусгах боломжгүй хэмээн шийдвэрлэлээ..
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.