Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ өнөөдөр эхэллээ

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ өнөөдөр ОХУ-ын Екатеринбург хотноо эхэлж есдүгээр сарын 21 хүртэл үргэлжилнэ.  ДАШТ-д 78 орны 365 тамирчин найман жинд оролцож байна. Олимпийн шинэчилсэн жингээр явагдаж байгаа тус ДАШТ-ий сугалаа, тэмцээний нээлтийн ёслол өчигдөр явагдсан юм.

Монгол улсаас ДАШТ-д долоон боксчин оролцож байгаа бол тэднээс хамгийн түрүүнд 75 кг-ийн Д.Давааням өнөөдөр рингэнд гарч Узбекистаны Ф.Кахрамоновтой тулалдахаар болсон.

Маргааш 81 кг-ийн Н.Шинэбаяр Узбекистаны Д.Рузметовтой, 91 кг-ийн С.Эрдэнэбаяр Словакийн Д.Михалектай тус тус эхний даваанд өрсөлдөнө.

Харин хөнгөн жингийн дөрвөн боксчин дөрвүүлээ эхний даваанд гоц мөргөөд байна. Улмаар: 52 кг-д ОУХМ Х.Энхмандах есдүгээр сарын 14-нд Казахстаны С.Бибоссиновтой, 57 кг-д жингийнхээ гуравдугаарт эрэмбэтэй ОУХМ Э.Цэндбаатар есдүгээр сарын 15-нд Кыргызстан-Беларусийн хэн хожсонтой нь, 63 кг-д жингийнхээ дөрөвдэх чансаатай ОУХМ Б.Чинзориг есдүгээр сарын 14-нд Палестин-Хятадын хэн ялсантай нь, 69 кг-д спортын мастер Г.Баярхүү есдүгээр сарын 16-нд Украин-Тайванийн хэн ялсантай нь тус тус анхны тулаанаа хийнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ