• Марк Санфорд 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Трамптай өрсөлдөнө

    Өмнөд Каролина мужийн амбан захирагч асан,Конгрессийн гишүүн Марк Санфорд 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд өрсөлдөх болсноо өнгөрсөн бямба гаригт Fox News Sunday эфирээр мэдэгдлээ. Тэрээр Бүгд найрамдах намын харъяа бөгөөд энэ шийдвэрээрээ АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамптай анхан шатанд өрсөлдөж, хэрэв ялалт байгуулвал намынхаа албан ёсны нэр дэвшигчээр тодрох  юм.

    Санфордын албан ёсны веб хуудас дээр Америк улс буруу зүг рүүгээ явж байна гэсэн байдаг. “Бид түүхэн дэх хамгийн таамаглахын аргагүй санхүүгийн хямрал руугаа чиглээд явж байна” гэж бичжээ. Санфордын сонгуульд өрсөлдөх болсноо зарласны тухайд Трампын кампанит ажлын захирал Тим Муртаф ABC News-д  “Хамаагүй” гэсэн ганцхан үгээр хариулт өгчээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ