• “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагайгийн автомашин нь тэмээтэй мөргөлдсөний улмаас осолджээ

    Өчигдөр орой  Өмнөговь аймгийн нутагт “Land Cruiser-200” маркийн автомашин зам дээр явж байсан тэмээтэй мөргөлдсөний улмаас осолд орж, тухайн үед зорчиж явсан нэг иргэн газар дээрээ нас барж, хоёр нь хүндээр бэртжээ. Тэрхүү нас барсан нэг иргэн нь  “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай байжээ.

    А.Мөнгөншагай нь “Гуч хүрсэн бүсгүй”,  “Тогоруутай нуур”,”Бид нэг ангийнхан” зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчдын сонорыг мялаасан авьяаслаг залуу уран бүтээлч байлаа.

     

    Талийгаачийн ар гэр, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлэе.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ