• Нэрсэнд агуулагддаг антиоксидант нэгдэл нь уушгийг хамгаалж, хөгшрөлтийг удаашруулдаг 

    Манай оронд зуны улиралд гүзээлзгэнэ, нэрс, мойл гээд төрөл бүрийн зэрлэг жимс, жимсгэнүүд бүрэн боловсорч дуусч ургацаа өгдөг. Тэдний нэг болох C, B, B2 витамин, манганаар баялаг нэрс жимс нь зургадугаар сарын сүүлчээр нахиалж, 50 хоногийн дотор гүйцэд боловсорч дуусдаг. Click To Tweet
    Монголд ургадаг нэрсийг өнгөөр нь хөх, хөр гэж ялгах нь бий. Click To Tweet Бусад зэрлэг жимсгэнүүдийг бодвол цагаан идээнд амт оруулагчаар хийхэд болон шүүс,ундаа болгон хэрэглэхэд ч исгэлэн амт нь бага байдаг.
    Нэрс жимсэнд дээр дурдсанаас гадна олон төрлийн нэгдлүүд агуулагддаг бөгөөд тэдний нэг нь  антиоксидант /Anthocyanins/  үйлчилгээ юм.
    Судалгаанд нийт 839 ахмад дайчид оролцож, 16 жилийн турш үргэлжилсэн байна. Ингэхэд долоо хоногт хоёроос дээш аягаар нэрс жимс идэж байсан оролцогчид бусдаасаа уушигны өвчлөлтэй болох нь 37.9 хувиар бага байжээ.
    Нэрс жимсэнд агуулагддаг anthocyanins нэгдэл нь уушгийг хамгаалахаас гадна тархины хөгшрөлтийг 2.5 жилээр удаашруулдаг Click To Tweet болох нь  Annals of Neurology эрүүл мэндийн сэтгүүлээс хийсэн судалгаагаар тогтоогдов. Судалгааг Харвардын их сургуулийн судлаачид танин мэдэхүйн шалгалтыг оролцогч тус бүрд хийж гүйцэтгэж, 70-ээс дээш насны 16010 хүн хамрагджээ. Ингэхэд өдөр тутмын хооллолтондоо нэрс жимсийг идэж хэвшсэн хүмүүсийн танин мэдэхүйн, тархины үйл ажиллагаа нь өндөр байв.
    Зөвхөн ахмадуудад ч бус, хүүхдийн тархины үйл ажиллагаанд ч гэсэн нэрс жимс сайнаар нөлөөлдөг байна. 8-10 насны 14 хүүхдэд өмнө нь нэрс жимсээр хийсэн шүүсийг уулгасны дараа танин мэдэхүйн шинжтэй шалгалтад оруулан туршилт хийжээ. Ингэхэд санах ой, танин мэдэхүйн чадвар нь эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байжээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ