• Гаднаа автомашины нэмэлт зогсоол бүхий шинэ Имарт салбар нээлтээ хийлээ

    Имарт Хан-Уул салбар зургааны өдөр буюу өчигдөр албан ёсоор нээлтээ хийж, анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авлаа. Сансар болон Хорооллын салбаруудын хувьд зөвхөн байгууламж доороо автомашины зогсоолтой байдаг байсан бол энэ удаад гадна талбайд нэмэлт автомашины зогсоолыг шийдэж өгчээ.

    Хүнс,хувцас хэрэглэл, хүүхдийн, гоо сайхны зэрэг тасгуудын зохион байгуулалтын хувьд өмнөх салбаруудтай ижил байв. Харин шинээр нэмэгдсэн нэгэн зүйл нь өндөр зэрэглэлийн сүши тогооч нарын шоуг өөрийн биеэр үзэж сонирхонгоо, хоолоо зооглох  боломжтой ил гал тогоог хүнсний тасгийн дунд байрлуулжээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ