• 73 настай Энэтхэг эмэгтэй хоёр ихэр охин төрүүлжээ

    Энэтхэгийн зүүн хэсгийн Андра Прадеш мужид амьдардаг 73 настай эмэгтэй хоёр ихэр охин төрүүлжээ. Тэрээр үр шилжүүлэн суулгах ажилбарын тусламжтайгаар жирэмсэлж, энэ дөрөв дэх өдөр хийсвэр хагалгаагаар төржээ. Тус төрөх эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Ума Санкар Bbc-д “Эх болон хүүхдүүдийн бие сайн байгаа” гэж хэлжээ. 82 настай Мангаяамма Ярамати болон түүний нөхөр үргэлж хүүхэдтэй болохыг хүсдэг байсан ч болдоггүй байсан тухайгаа ярьжээ. Харин түүний нөхөр Ситарамо Ражарао үр шилжүүлэн суулгах ажилбарт хамрагдаж эхлээд хоёр сарын дотор жирэмсэлсэн, “Бид үнэхээр их аз жаргалтай” гэж хэллээ.

    Мөн тэрээр түүнийг хүрээлэн байдаг хүмүүс, тосгоныхон нь түүнийг хүүхэд төрүүлээгүй,эх хүн биш учраас олон нийтийн ажлаас тусгаарладаг байсан тухай дурьдлаа.

    Тэд нар намайг “Хүүхэдгүй эмэгтэй” гэж дууддаг байсан.

    Хүүхдээ өлгийдөн авсны дараа нөхөр нь харвалт өгсний улмаас  одоогийн байдлаар эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. 2016 онд,Энэтхэгийн бас нэгэн 70 настай эмэгтэй анхныхаа хүүг төрүүлж байсан билээ.

    Эх сурвалж:Bbc

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ