Зимбабвегийн дарангуйлагч асан Роберт Мугабе нас баржээ

Эрх чөлөөт Зимбабве улсын анхны ерөнхийлөгч Роберт Мугабе 95 насандаа өвчний улмаас нас барсан тухай түүний гэр бүлийнхэн нь мэдээллээ. Тэрээр дөрөвдүгээр сараас хойш Сингапур улсын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан юм. 37 жил тасралтгүй засгийн эрхийг гартаа барьсныхаа дараа 2017 онд болсон цэргийн эргэлтийн улмаас суудлаасаа бууж байв. Click To Tweet

Тэрээр урьд нь Британийн колони Родези гэж нэрлэгддэг Зимбабвегийн нэгэн хөдөөгийн жижиг сууринд 1924 онд төржээ.

Тэрээр 1964 оноос эхлэн Британийн колоничлолын засаг захиргааг шүүмжилснийхээ төлөө ямар ч шүүхийн шийдвэргүйгээр 10 гаруй жил шоронд хоригдсон юм.  Харин Британий колоничлолоос гарсны дараахан буюу 1980 онд болсон анхны сонгуульд Мугабе ялалт байгуулж ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэх болсон юм. Click To TweetҮүнээс долоон жилийн дараа энэ албан тушаалаасаа огцорч, 1987 онд өөрийгөө ерөнхийлөгч болгожээ.

Зимбабве улсын одоогийн Ерөнхийлөгч болох Эммэрсон Мнангагва гүн эмнгэнэлээ илэрхийлж, Мугабег “эрх чөлөөний бэлэг тэмдэг” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ