Даншиг наадамд барилдах бөхчүүдийг өнөөдөр бүртгэнэ

“Даншиг наадам-Хүрээ цам-2019” шашин соёлын наадам энэ сарын 8-нд болох бөгөөд үндэсний бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр явагдах аж. Бүртгэл Төв цэнгэлдэх хүрээнд болох бөгөөд бөхчүүдийг иргэний үнэмлэх, 3х4 хэмжээтэй цээж зурагтай ирэхийг сануулж байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм.

Энэ үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болдог.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ