• Алдарт Фредди Меркуригийн төрсөн өдөр тохиолоо

    Өчигдөр 9-р сарын 5-нд домогт Queen хамтлагийн анхны гоцлол дуучин, нэрт дуучин Фредди Меркьюригийн 73 насны төрсөн өдрийг тэмдэглэжээ. Фаррух Балсара нь Занзибарт төрсөн бөгөөд улс төрийн өөрчлөлттэй холбоотой үймээн самууны улмаас залуу насандаа гэр бүлийн хамт цагаачилжээ.

    Балсара Их Британид нүүж ирсэн ба Меркьюригийн хувьд энэ нь амьдрах хамгийн сайхан газар байжээ. Рок хөгжмөөр аль хэдийн өвчилсөн байсан тэрбээр хэд хэдэн хамтлаг сольсоны эцэст түүний санаачилгаар нэрээ Queen болгон сольсон Smile хамтлагийн гоцлол дуучин болжээ.

    Дөрвөн октав авдаг дууны цар хүрээ, чамин дүр төрх, анхаарал татахуйц байдал, эрч хүч нь Меркурийг хурдан хугацаанд од болгож, 20-р зууны Их Британийн рок хамтлагуудын тэргүүнд Queen бичигдэх болсон. Үүний зэрэгцээ Меркьюри бие даасан соль хөгжмийн карьер хөөж байсан ба дуурийн дива Монсеррат Кабалье-тай хамт хэд хэдэн цомгийг гаргасан юм.

    Фредди Меркьюри ба Queen 1985 он

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ