Монгол улсын шигшээ баг өмнө нь ДАШТ-ий урьдчилсан шатны сонгон шалгаруулалтанд оролцон анхны гоол, анхны оноогоо авч байсан ч хараахан Азийн бүсийн II шатанд шалгарч чадаагүй байсан.
Харин энэ удаа Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны өрсөлдөөнд анх удаагаа Азийн бүсээс II шатанд шалгарч, мөн анхны хожлоо авч түүхэн ялалт байгуулав.
Тоглолтын хувь заяаг шийдсэн гоолыг шигшээ багтаа 2 дахь тоглолтоо хийж буй 18 настай “Дэрэн” клубын залуу тоглогч А.Дөлгөөн “Улаанбаатар Сити” клубт тоглодог А.Нармандахын хөндлөн дамжуулалтыг эсрэг багийн хаалга руу шууд цохин оруулсан.
Залуу жигүүрийн тоглогч А.Дөлгөөний оруулсан ганц гоолоор Монгол улсын шигшээ баг ялалт байгуулж ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны II шатанд анхны хожлоо авахын зэрэгцээ анхны гурван оноогоо авч байна.
Хэсгийн эхний тоглолтонд ялалт байгуулсан Монгол улсын шигшээ баг дараагийн тоглолтоо энэ сарын 10-ны мягмар гарагт Тажикстаны шигшээ багийн эсрэг хийнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.