“МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ӨДӨР ” маргааш болно

“Монголын барилгачдын өдөр” маргааш буюу энэ сарын зургааны өдөр тохиож байна. Барилгачдын баярын  ёслолын арга хэмжээнд 10:00 цагаас Барилгачдын талбайд нээлтээ хийх юм. Энэ үеэр барилгын салбарын 2019 оны шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа, салбарын шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудын тугийг Барилгачдын талбайд залах ёслол болно.

Түүнчлэн Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын танилцуулга, НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ зохион байгуулагдана. Нээлттэй хаалганы өдөрлөг есдүгээр сарын 6-ны 10 цагаас 17 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд, олон нийт барилгын салбартай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой.

Өдөрлөгт: 

  • Барилга, хот байгуулалтын яам
  • Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар
  • Барилгын хөгжлийн төв
  • “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ
  • Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар
  • Барилгын салбарын ТББ, мэргэжлийн холбоод,
  • Барилгын компаниуд оролцоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ