• Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын 9 хүний хэрэгт прокуророос эсэргүүцэл бичжээ

    С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгаж, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ажлын зургаан өдөр үргэлжилсэн.

    Шүүх бүрэлдэхүүн Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан билээ. Шүх хурлын дараа прокурорын байгууллага тав хоногийн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй хэмээн шүүгч хэлсэн билээ.

    Энэ дагуу өнөөдөр прокуророос  эсэргүүцэл бичиж Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тиймээс шүүх хурлын тов гарч, шүүх хурал дахин болохоор болж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ