В.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар мөн Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг болгох нь зөв гэж шийдлээ. Баг сумын засаг даргатай холбоотой асуудлыг иргэдээсээ нэр дэвшээд сонгогддог одоогийн байгаагаар нь үлдээсэн дээр гэж шийдлээ. Бусад асуудлаар гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгье гэж ярилцсан. Харин сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулинд заавал заахгүйгээр хуулиараа тогтооё гэсэн шийдэлд хүрсэн” гэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар парламентын хугацааг таван жил болгох, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналуудыг гишүүд чуулганы хуралдаан дээр итгэл үнэмшлээрээ шийдэг гэх шийдвэрт хүрсэн талаараа бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.