• Роналду, Месси, Ван Дейк нар – FIFA-гийн оны тоглогч болохоор өрсөлдөж байна

    “Ювентус”-ын довтлогч Криштиану Роналду, “Барселона” багийн довтлогч Лионель Месси, “Ливерпуль” багийн хамгаалагч Виргил ван Дейк нар Олон улсын хөлбөмбөгийн холбооноос оны шилдэг тоглогчид нэр дэвшээд байна.

    Энэ тухай тус байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ. FIFA-гийн шагнал гардуулах ёслол 9-р сарын 23-нд Миланд болно.

    FIFA-гийн оны шилдэг тоглогч цолыг 1991 оноос хойш жил бүр олгодог болсон шагнал юм. 2010-2015 оны хооронд ФИФА-гийн оны шилдэг тоглогч шагнал болон Алтан бөмбөг /France Football/ шагналыг нэгтгэн оны шилдэг хөлбөмбөгчинд олгож эхэлсэн.

    2016 онд FIFA болон Францын хэвлэл хамтын ажиллагаагаа зогсоож, 2016 оны шагналуудыг дахин тусад нь олгож эхэлсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ