• Их Британи “Европын холбооноос гарах” бэлтгэл санг дахин 2 тэрбум фунт стерлингээр нэмэгдүүллээ

    Их Британийн Сангийн сайд Сажид Жавид “Английн засгийн газар дахин 2 тэрбум фунт стерлингээр санхүүжүүлж “Европын холбооноос гарах”-д зарцуулна” гэжээ.

    Энэ нь сүүлийн хоёр сарын хугацаанд “Европын холбооноос гарах”-д зориулж хоёр дахь удаагаа санхүүжилтийг нэмсэн тохиолдол бөгөөд Английн засгийн газар урьд 8.3 тэрбум фунт стерлингийг“Европын холбооноос гарах” бэлтгэл санд оруулахаа мэдэгдсэн юм.

    Их Британи урьдын товлосон ёсоор бол энэ оны 3-р сарын 29-нд албан ёсоор “Европын холбооноос гарах” ёстой байсан юм. Урьд нь Их Британи, Европын холбооны тохиролцсон “Европын холбооноос гарах” гэрээг Английн Парламент гурван удаа үгүйсгэсний дараа экс ерөнхий сайд Тереза Мэй арга буюу албан тушаалаасаа огцорч, “Европын холбооноос гарах”-ыг 10-р сарын 31 хүртэл хойшлуулсан билээ.

    Шинэ ерөнхий сайд Борис Жонсон: Европын холбоотой “Европын холбооноос гарах” тухай шинэ гэрээ байгуулахын тулд Их Британи хичээнэ. Гэхдээ “гэрээгүйгээр Европын холбооноос гарах”-ыг үгүйсгэхгүй гэж олонтаа хэлсээр буй юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ