«Щинэхэн» зайрмагны гол орц болох шингэн сүүний гарал үүсэл тодорхойгүй гэсэн зөрчил илэрчээ

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дэд даргын  01/234 дугаартай  удирдамжийн  хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэний  “Шинэхэн зайрмаг”-ны худалдаалалтын байдалд урьдчилан  сэргийлэх хяналт шалгалтылтыг хийж гүйцэтгэжээ.

Шалгалтаар зайрмагны шингэн сүүн хольцыг  хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй гэсэн зөрчил илэрчээ. Мөн  бүтээгдэхүүний шошгод  үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа цувралын дугаар, орц бүрдүүлэгчийн жагсаалт тэмдэглэгээгүй,  100 грам бүтээгдэхүүн дэх илчлэг, шимт бодисын мэдээлэл болон хэрэглэх заавар, гаж нөлөө тусгагдаагүй гэсэн зөрчлүүд тус тус илэрсэн байна.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээс гадна шинжилгээ баталгаажилтгүй саваар, зориулалтын бус тээврийн хэрэгслээр шингэн бэлдэц зөөвөрлөж байгаа дутагдал илэрчээ.

Иргэдийг бүтээгдэхүүний шошгын мэдээлэлийг сайтар үзэж сонголт хийж байхыг МХЕГ-аас зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ