Л.Оюун-Эрдэнэ:”Эрдэнэт” дээр төр 40 сая ам.долларын хохирогч болсон

2019-09-05

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, “Эрдэнэт” үйлдвэр дээр төр 40 сая ам.долларын хохирогч болсон.Тиймээс прокурорын байгууллагад хандаж байна гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ “Жаст” групп ХХК Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 2009-2012 оны хооронд авсан нийт 160,1 сая ам долларын зээл байгаа. Үүнд “Эрдэнэт” үйлдвэрээс баталгаа гаргасан асуудал АТГ-т хэрэг бүртгэлт нээгдэн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа. Зээлдэгч “Жаст” групптэй холбоотой асуудлаар Лондонгийн Арбитрын шүүх дээр “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа гаргасан гэж үзэж тус үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам доллар гаргуулан төлүүлсэн. Энэ утгаараа 40 сая доллар дээр төр хохирогч болсон гэж үзэж байгаа. Тиймээс энэ асуудлыг мөн Прокурорын тухай хуулийн 20.1-20.3-т заасны дагуу төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж өнөөдөр прокурорт хандаж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ