• Uniqlo брэндийн үүсгэн байгуулагч Тадаси Янай: Гүйцэтгэх захирлын албан тушаалд эмэгтэй хүн илүү тохиромжтой

    Японы Uniqlo худалдааны их гүрний үүсгэн байгуулагч,тэрбумтан Тадаси Янай амжилтанд хүрч, гүйцэтгэх захирлын байрыг эзлэх хүн эмэгтэй байхыг илүүд үзнэ гэж хэлжээ.

    Тадаси Янай болон түүний гэр бүл 70 жилийн түүхтэй брэндийн 44 хувийг эзэмшдэг бөгөөд нийт хөрөнгийнхөө хэмжээг 28 тэрбум ам.доллараар үнэлдэг. Click To TweetЯпоны Блүүмбэргийн мэдээлснээр, Янай гүйцэтгэх захирлын алба эмэгтэй хүнд илүү тохиромжтой гэж хэлжээ.

    Эмэгтэйчүүд тууштай,гоо зүйн мэдрэмжтэй байдгаас гадна тэд жижиг зүйлд ч анхаарлаа хандуулдаг.

    Uniqlo компани 2018 онд 2.3 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ.Энэ наймдугаар сарын байдлаар Япон улсад байршилтай дэлгүүрүүдийн борлуулалт нь өнгөрсөн жилийн тус үетэй харьцуулахад 9.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна Click To Tweet. Азийн бүс нутгийн хэмжээнд борлуулалт хүчтэй хэвээрээ байгаа боловч Яанай АНУ-дах өөрийн нэрийн дэлгүүрийн тоогоо 20 дахин нэмэгдүүлж, 1000-д хүргэх зорилго тавьжээ. Одоогоор АНУ-д Uniqlo брэндийн нэрийн 50 дэлгүүр үйл ажиллагаагаа явуулдаг.

    Япон дахь Жендерийн зөрүүтэй байдал

    Японы ерөнхий сайд Шинзо Абэ ажиллах хүчний бууралтын асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай, тэр дундаа ажлын чанарыг сайжруулж, удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх тухай ярьсан.

    2018 онд хэвлэгдсэн Дэлхийн Жендерийн зөрүүтэй байдлын тайланд Япон улс ижил ажлын байранд ажилладаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа 24.5 хувь үзүүлэлттэй гарж, 110 дугаар байранд жагссан. Харин Олон улсын вальютын сангаас 2019 онд гаргасан тайландаа Япон улсыг “жендерийн тэгш байдлыг хангахад” ахиж дэвшил гаргахгүй байна гэж хатуухан шүүмжилсэн.

    Тус компанийн хамгийн ашигтай нэгж болох Япон дахь үйл ажиллагаа хариуцсан салбарыг Маки Акайда гэх эмэгтэй амжилттай удирдаж яваа. Тадаси Янайгаас Блүүмбэрг дэх ярилцлагын үеэр асуухад, тэрээр түүнийг өсөн дэвжих бүрэн боломжтой гэж хэлжээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ