• Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй “Эрэл”, “Капитал банк” зэрэг зургаан компанийг Прокурын байгууллагад шилжүүллээ

    2019-09-05

    Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй “Эрэл”,  “Хөтөл”, “ ТОСК”,  “Монгол драй милк”,  “Капитал” банк,  “Кю Эс Си” гэсэн зургаан компанийг  прокурорын байгууллагад шилжүүлж,шалгуулахаар болсноо   ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдэгдлээ. Тодруулбал Монгол төрд хохирол учруулж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ.

     Эдгээр компани зээлээ төлөхгүй байгаа учраас төрийг хохироож байна. Гэтэл төрийг хохироож байгаагийн араас хэн явах нь ойлгомжгүй байгаа аж.

    Харин төрийн эрх ашгийг хамгаалж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг бүхий хуулийн субьект нь Улсын Ерөнхий прокурор юм байна.  Төр, нийтийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа асуудалд уг нь  ЗГХЭГ биш прокурорын байгууллага анхаарах ёстой. Гэхдээ өдийг хүртэл анхаарч ирээгүй,энэ удаагийнх анхны тохиолдол ажээ. Уг асуудлыг Прокурорын тухай хуулийн 20.1,20.2,20.3-т зааснаар шийдэх ёстой аж.

    Прокурорын байгууллагын тухай хуулийн 20.1,20.2,20.3-т: зааснаар Прокурорын байгууллага “Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах” үүрэгтэй.

    20.1.Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.

    20.2.Прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримт цуглуулах тодорхой ажиллагаа явуулах, иргэн, байгууллага, албан тушаалтнаас холбогдох баримт, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулан авах эрхтэй.

    20.3.Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

    Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүйгээс 1.2-1.3 их наяд төгрөгийн асуудал яригдаж байгаа аж.  Энэ зээл төлөгдөөгүйгээс Хөгжлийн банк зээл олгох боломжгүй болоод байгаа ажээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ