• Сурагчид хуванцар савыг идээд,эргүүлээд ус болгон хувиргадаг бактерийг нээжээ

    Дэлхийн гадардуугийн 71 хувийг усан мандал бүрдүүлж, энэ усан мандал нь таван далайд хуваагддаг.  Сүүлийн жилүүдэд хүмүүсийн хэрэглээ улам нэмэгдсэний улмаас далай хуванцраар бохирдох нь дэлхий дахины асуудал болоод буй. 2050 он гэхэд далай дахь хуванцар хог хаягдлын хэмжээ загаснаасаа их болно гэсэн судалгааны үр дүн ч бий. Click To TweetТийм ч учраас судлаачид,эрдэмтэд хуванцрын асуудлыг шийдэх арга замыг эрэлхийлж буй.
    Тэгвэл энэ чиглэлээр сургуульд байхаасаа хойш л судалгаа хийж ирсэн,өдгөө 20 настай Жэинни Яао болон Миранда Ванг нар хуванцрын нэгдлийг CO2, ус болгон хувиргах чадвартай бичил бактерийг судлан нээжээ.  Өөрсдийн BioCellection гэх химийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гарааны компаниа байгуулж 400 мянган ам.долларын хөгжүүлэлтийн санхүүжилт  авч чадсанаас гадна таван ч шинжлэх ухааны шагналын эзэд болсон юм.

    Миранда Ванг

    Бүх хүмүүсийг хуванцар хэрэглүүлэхгүй байна гэдэг практикийн хувьд боломжгүй зүйл,тийм ч учраас хуванцар материалыг задалж чадах технологи хэрэгтэй.

    Бактерийн үйлчлэлээр хуванцар нь задралд орж,өндөр уян хатан чанар бүхий хэсгүүд болдог байна. Энэхүү хуванцар материалыг ус болгон хувиргах ажиллагаа 24 цагийн дотор явагддаг.
    Эх сурвалж:Physics-astronomy
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ