Өчигдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн ойролцоо уулын бэлд иргэн Г.М шатахуун дуусчихлаа гэж эхнэр Б-гээ дуудаад, шатахуун аваад очиход нь хардаж, улмаар амийг нь хөнөөгөөд өөрийнх нь унаж ирсэн Приүс 20 маркийн машинд цогцсыг нь хийж шатаасан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэд гурван хүүхэдтэй байсан бөгөөд хоёр охин нь ээжийгээ дагаж ирсэн юм байна. Харин бага хүү нь Г.Мөнхбаярын хүүхэд аж. Тус хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд сэжигтэн Г.Мөнхбаярыг цагдан хориод байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.