• Урд хөрш мялзан өвчний улмаас 100 сая гахайгаа алдсанаас нэг кг гахайн махны үнэ нэмэгджээ

    Африкаас гаралтай мялзан өвчин Хятад улсын нийт гахайн гуравны нэгийг хүйс тэмтэрчээ. Дэлхийн хамгийн том гахайн аж ахуйтай  Хятадын эрх баригчид үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулж, хэвийн байдалд оруулах арга зам хайж буй.

    Хятад улсын хувьд бараг дэлхийн гахайн аж ахуйн талыг дангаараа эрхэлдэг бөгөөд мах бол Хятадуудын өдөр тутмын хоолны гол хэсэг нь билээ. Махны хомсдол үүсвэл  Хятадын нийгмийн тогтвортой байдалд ч нөлөөлөх боломжтой.
    Өнгөрсөн жилтэй харьцуулахад жижиглэн худалдаачдын бөөнийхөнд өгдөг мөнгө 70 хувиар нэмэгджээ. Харин наймдугаар сарын сүүлийн байдлаар гэхэд бөөний худалдаа эрхлэгчид нийлүүлэгчдээс гахайн махыг нь 90 хувиар нэмэгдсэн өртөгтэйгөөр худалдан авч байв. Шинжээчдийн үзэж байгаагаар энэнээс ч илүү өсч болох байжээ.
    Засгийн газраас өнгөрсөн лхагва гаригт  хийсэн мэдээллээр, гахайн аж ахуй эрхлэгчдийг гахайгаа  тогтмол үржүүлгэнд оруулахыг зөвлөсөн. Гэвч мялзан өвчний улмаас алдсан нөөцөө нөхөн авахын тулд илүү ихийг хийх шаардлагатай байгаа юм. Эрх баригчдын зүгээс шаардлагатай бол гэнэтийн үед хэрэглэхээр хөлдөөж,бэлтгэсэн байсан нөөцийн махаа худалдаанд гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.  Тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр долдугаар сарын байдлаар 100 саяаас илүү толгой гахайг мялзан өвчний улмаас устгалд оруулсан дүн мэдээлэлтэй байна.
    Эх сурвалж:Cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ