• Apple компани 2020 оноос эхлэн хямд iphone утаснуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ

    Ухаалаг утасны бизнесийн зах зээлд байр сууриа дахин бататгахын тулд тус компаний зүгээс хямд iphone гар утсыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. 399 ам.доллараар худалдаалагдаж байсан iPhone SE-ын дараа үеийн загвар ирэх хавраас нээлтээ хийхээр болжээ. Гурван ч эх сурвалжийн мэдээлснээр харьцангуй хямд үнээр зарагдах шинэ гар утасны дэлгэц нь 2017 онд нээлтээ хийж байсан iPhone 8 шиг хэмжээтэй байна гэжээ. Үнийг яг тогтоогоогүй байгаа ч одоо 750-1000 ам.доллараар тус тус худалдаалагдаж буй XR ,XS загваруудаас бол хямдхан байх нь тодорхой юм.

    Тус компанийн хувьд өнгөрсөн сард гар утасны зах зээлд эзлэх байраараа, Samsung, Huawei, Oppo гар  утас үйлдвэрлэгчдийн араас буюу дөрөвдүгээр байранд ухарч жагссан юм.

    Apple компани энэ сарын 10-ны өдөр гурвалсан ленз бүхий камертай,утасгүй цэнэглэгчээр цэнэглэгддэг зэрэг өндөр чадамж бүхий, Iphone 11 загварыг танилцуулах билээ.

    Эх сурвалж:businessinsider

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ