Украин эмэгтэй тэтгэврийг нь авахын тулд 36 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ гинжилжээ

Днепропетровск мужид ээж нь хөгжлийн бэрхшээлтэй 36 настай хүүгээ гинжилж, хамаатан садныхаа хамт тэтгэврийг нь авахаар нэг байранд хорьжээ. Энэ тухай Украины Үндэсний цагдаагийн газраас тодруулан “112.ua” мэдээллээ.

Хууль сахиулагчид тэр хүнийг аль хэдийн сулласан байна. Тэгээд түүнийг эмнэлэгт хүргэсэн аж.

Одоо байгаа мэдээллээр, Украины Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн “Хууль бусаар эрх чөлөөг нь хассан” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ.

Өмнө нь Днепр хотын оршин суугч найман настай хүүхдийг гинжилж, байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ