Д.Цогтбаатар:Монгол,Оросын харилцаанд сэтгэхүйн суурь орчин байгаа нь хамгийн чухал

2019-09-04

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины албан ёсны айлчлалын үеэр хоёр улс Иж бүрэн түншлэлийн гэрээ болон бусад есөн баримт бичигт гарын үсэг зурсан билээ.

Тэгвэл айлчлалын үр дүнг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  “1993 онд байгуулагдсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчилж, иж бүрэн түншлэл стратегийн хамтын ажиллагааны түвшинд хүргэлээ. Энэ гэрээг хугацаагүй байгууллаа. Хоёр улсын харилцаа шинэ шатанд гарч байгаа учраас гэрээг шинэчилж,    мэдээллийн технологи, боловсрол, шинжлэх ухаан, инновацын салбарт хоёр тал нягт хамтран ажиллах талаар   тусгаж өгсөн.  Нийтдээ 10 гэрээ,хэлэлцээр байгуулагдсаны дотор эдийн засгийн ач холбогдолтой олон хэлэлцээр байгуулагдсан” гэжээ.

Тэрээр хоёр улсын шуудан  холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын “Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь транзит худалдааг хөгжүүлэхэд  чухал нөлөө үзүүлнэ гэсэн байна.

Түүнчлэн Халх голын ялалтын баярыг хамтран тэмдэглэж байгаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны үнэт зүйл гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцолсон байна. Үүнийг хоёр улсын хооронд  харилцааны сэтгэхүйн суурь орчин байгааг харуулж байгаа явдал гэжээ.  “Суурь, сэтгэхүйн орчныг онцолж ярьж байгаа нь олон сая хүний бие биеэ дэмжих тэр харилцааг илтгэж байна. Энэ бол хоёр улсын хамгийн чухал асуудал” гэж Д.Цогтбаатар онцлов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ