• Хонконгийн цагдаа нар нийт 1140 хүнийг баривчилжээ

    Гонконгод 6-р сарын 9-нөөс өнөөг хүртэлх байдлаар, цагдаа нар үйл ажиллагаа явуулахдаа, 2-ны орой Ван Жяод болсон үйл ажиллагааны үеэр баривчилсан 23 хүний хамт нийтдээ 1140 хүнийг баривчилсэн гэж Хонконгийн цагдаагийн газар мэдэгдсэн байна.

    Хонконгийн цагдаагийн газраас өчигдөр  хийсэн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулахдаа “9-р сарын 2-нд хүчирхийлэгчид Хонконгийн төмөр замын өртөөнд үймээн тарьж, галт тэрэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулан, хотын иргэдийн ажил, сургуульдаа явахад нөлөөлж, шүүхээс гаргасан захирамжийг зөрчсөн.

    Төмөр зам болон цагдаа нарын нэгдсэн механизмаар дамжин, цагдаа нар хууль бус олон тооны хүчирхийлэгчдийг баривчилснаар, эдгээр хууль бус, хариуцлагагүй үйлдэл замын хөдөлгөөнд ноцтой асуудал үүсгээгүй юм. Цагдаа нар төмөр замын ойр хавьд үймээн тарьсан 8 хүнийг баривчилсан” гэж мэдээлжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ