• Улсын аварга Н.Батсуурь:Нисэх буудлын Л.Мөнхбаатар даргад хүний үгийг сонсох чадвар алга

    Улсын аварга Н.Батсуурь фэйсбүүкээрээ дамжуулан “Чингис хаан” олон улсын нисэх буудлынхныг шүүмжилжээ.

    Тэрбээр “Монголын баг тамирчдаа дэмжээд сайхан яваад ирлээ, 20.00 цагт олон улсын ”Чингис хаан” онгоцны буудалд буугаад хариуцлагагүй ажилчдын буруугаас ачаа тээшээ алдлаа. Нисэх буудлын дарга Д.Мөнхбаатар та танай байгууллагын үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа ажилчиддаа наад захын үйлчилгээний соёл гэдгийг сайн ойлгуул.

    Хүнээс мөнгө авсан бол үйлчилгээгээ бүрэн сайн хүргэж сурга. Хүний ачааг бусдад өгч явуулчихаад тоодоггүй, санаа зовдоггүй юм байна. Аргаа бараад өөрөө гүйгээд ч ачаагаа олж чадсангүй.

    Арга ядаад Д.Мөнхбаатар дарга руу залгалаа. Хүний үгийг нэг минут сонсох чадваргүй, НҮБ ын гишүүн шиг завгүй хүн байдаг юм байна.Энэ нь онгоцны буудлын жижиг асуудал мэт боловч зорчигч үйлчлүүлэгчид бол том асуудал шүү!!! Бизнесээр 50 000 төг төлчихөөд боловсон торгуулаад, дээрээс нь загнуулаад өнгөрлөө.

    Надаас өөр Монгол хүнийг бүүр дээрэлхэх байх, тэгээд гаднын хүнд бол долигонох жишээтэй. Улсын нүүр царай болсон байгууллагыг удирдаж байгаа юм бол ажлаа хийсэн шиг хий. УИХ-ын гишүүд эхнэр нөхрөө ТОМ АЛБАН ТУШААЛД тавьсан бол ажлыг нь хийлгэ. Эсвэл чадвартай, сэтгэлтэй хүнээр нь ажил хийлгэ.

    Монголд газардсанаас дөрвөн цагийн дараа ачаагаа Улаанбаатар зочид буудлаас өөрөө такси бариад очиж авлаа. Нисэх буудлынхан хүргэж өгсөнгүй. Ийм л байна даа ”ҮНЭН ДҮР ТӨРХ” гэсэн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ