• Хаалгач Навас ПСЖ-тай гэрээ байгуулав

    “Реал Мадрид”-ын хаалгач Кейлор Навас “ПСЖ”-д шилжихэд ойрхон байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэр аль хэдийн Францын клубын оффист очиж гэрээ байгуулжээ.

    Өмнө нь 32 настай хаалгачийг жилд 7 сая еврогийн цалинтай дөрвөн жилийн гэрээ байгуулна гэж мэдээлж байсан юм. “ПСЖ”-ийн хаалгач Альфонс Ареола Испанид зээлээр тоглох боломжтой. Навас 2014 оны зун “Реал Мадрид”-д очсон.

    Испанийн аварга шалгаруулах тэмцээний энэ улирал эхэлсэн ч тэрээр ямар ч тоглолтод оролцоогүй байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ