• FedEx буухиа шуудангаар Хятадад удаа дараа зэвсэг дамжуулснаас мөрдөн байцаалт эхлүүлжээ

    БНХАУ-ын “Ардын өдрийн сонин” “FedEx өөрөө өөрийгөө харлуулж байна” хэмээх тоймчийн өгүүлэл нийтэлж, Хятадын буухиа шуудангийн зах зээл асар их нөөц боломжтой учраас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хөгжлийн боломжийг хуваалцахыг дэмжинэ.

    Гэхдээ эрхбиш Хятад улсын хууль тогтоомжийг мөрдөж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Хятадад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хувь хүн бүгд хуулийг дээдлэх ёстой гэжээ.

    Өгүүлэлд, “FedEx буухаа шуудан Хятад улсад 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд буу, зэвсэг, хутга зэрэг нь хяналттай, Хятад улсын шуудан илгээмжийн салбарын хориотой эд зүйлсийн жагсаалтад байдгийг андахгүй сайн мэдэх ёстой. АНУ-ын буухиа шуудангийн томоохон компани болсон тус компанийн үйлдэл бол тэр чигээрээ өөрөө өөрийгөө харлуулж буй хэрэг. Одоогоор Хятадын холбогдох байгууллага нэгж хуулийн дагуу мөрдөн байцаалтаа эхлүүлээд байгаа бол FedEx нь мөрдөн байцаалтыг хүлээж, хамтарч ажиллах ёстой” гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ