• Малид автобус дэлбэрч, багадаа гэхэд найман хүн амиа алджээ

    Бамако, 9-р сарын 3. Малид хотын төвд автобусанд бөмбөг дэлбэрсний улмаас дор хаяж найман хүн амь үрэгдсэн гэж тээврийн компанийн ажилтан Умар Алд Мамуд мэдэгдэв.

    Автобус Мали улсын төв хэсэгт байрлах Дуэнза хотоос тус улсын хойд хэсэгт байрладаг Гао хот руу хөдөлжээ. Ингээд 30 орчим км-ийн явсны дараа дэлбэрэлт болжээ.

    France Presse агентлагийн мэдээлснээр уг автобусыг уурхайд ашигладаг бөмбөгөөр дэлбэлжээ.

    “Автобус дэлбэрч, найман зорчигч алагдсан” гэж Умар Алд Мамуд сэтгүүлчдэд ярьжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ