• Их Британи 10-р сарын сүүлчээр Европын холбооноос гарна

    Их Британий ерөнхий сайд Жонсон засгийн газрын яаралтай хуралдааны дараа нийтэлсэн мэдэгдэлдээ “Ямарваа нөхцөлд би Их Британи Европын холбооноос гарах хугацааг хойшлуулаач гэж Европын холбооноос шаардахгүй. 10-р сарын 31 буюу товлосон хугацаандаа Их Британи Европын холбооноос гарна” гэжээ.

    Европын холбооноос гарах явдлыг утга учиргүй удаашруулах ажиллагааг парламентын гишүүд санал оруулах замаар эсэргүүцэхийг Жонсон уриалсан байна. Жонсон их сонгуулийг урьдчилан хийж болзошгүй хэмээн гадныхан үзэж байгаа боловч Жонсон үүнийг үгүйсгэлээ.

    Үүнээс өмнө, Их Британийн парламентын доод танхим ерөнхий сайд асан Тереза Мэй хийгээд Европын холбооны тохиролцсон “Европын холбооноос гарах” гэрээг гурвантаа үгүйсгэсэн билээ. Мөн санал оруулах замаар “гэрээгүйгээр Европын холбооноос гарах”-ыг эсэргүүцсэн. Үүнээс өмнө Жонсон “Парламентын завсарлагааны арга хэлбэрээр гишүүдийн эсэргүүцлийг хүчингүй болгохыг үгүйсгэхгүй юм” гэсэн аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ