• Монголбанк оны эхний 8 сард 9.6 тонн алт худалдан авсан өмнөх оны мөн үеэс 21 хувиар буурсан байна

    Монголбанк 2019 оны эхний 8 сард 9.6 тн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 12.2 тн үнэт металл худалдан авснаас 2.5 тонноор бага буюу 21%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 1 грамм алтыг 131 мянган төгрөгөөр худалдан авч байна.

    Харин өнгөрсөн наймдугаар сард 2.1 тн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 181.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 53.7 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.8 тн үнэт металл худалдан авч байснаас 745.7 кг-аар буурчээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ