• Роналду Сери А-ийн шилдэг тоглогчийн тэмдгийг зүүхээс татгалзав

    Ювентус клубын довтлогч Криштиану Роналду футболк дээрээ өнгөрсөн улирлын Сери А-ийн шилдэг тоглогчийн энгэрийн тэмдэгийг өмсөхөөс татгалзжээ. Өнгөрсөн улирлын төгсгөлд Сери А нь төрөл бүрийн ангилалд хүлээн зөвшөөрөгдсөн тоглогчдод тусгай тэмдэг өгсөн аж.

    Эдгээр нь Самир Ханданович (хаалгач), Николо Заниоло (шилдэг залуу тоглогч), Калиду Кулибали (шилдэг хамгаалагч), Сергей Милинкович-Савич (шилдэг хагас хамгаалагч) Фабио Квальярелла (шилдэг довтлогч), Криштиану Роналду (шилдэг тоглогч) байжээ.

    Гэсэн хэдий ч португал залуу өөрийгөө “Ювентус”-ын найзуудаасаа дээгүүр байрлуулахгүйн тулд энгэрийн тэмдэг зүүхээс татгалзсан цорын ганц хүн болсон гэж Marca мэдээллээ.

    Италийн аварга шалгаруулах тэмцээний улирлын эхний хоёр тойрогт Ювентус хоёр хожтж зургаан оноо аваад байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ