• Х.Баттулга: Хоёр орны харилцаа нэг шат ахиж, иж бүрэн стратегийн түншлэлд хүрлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар хамтарсан мэдэгдэл хийлээ.

    Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээг нээлттэй хийх ёстой байсан.
    Гэвч хэлэлцээгээр ярих байсан бүх сэдвээ хоёр Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалтаар ярьсан тул шууд баримт бичигт гарын үсэг зурахаар тохиролцсныг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлсэн.

    Ингээд хоёр улсын тэргүүн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ