• Улаан дарс ходоод гэдэсний ашигтай бактерийг өсгөдөг

    Хүний биеийн зөвхөн 10% нь эд эсээс, харин үлдсэн 90% нь бичил биетийн орчин буюу микробиот дээр оршин тогтнодог байна. Бидний  гэдсэнд нь л гэхэд хэдэн саяаар тоологдох бичил биет, бактериуд байдгаас ашигтай бактери нь биднийг эрүүл байхад, шимт тэжээлээ бүрэн авахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

    Ашигтай бактерийн тэнцвэрт байдал алдагдвал гэдэс гүйлгэх, таргалалт,бүр зүрхний судасны өвчлөлд илүү өртөмтхий болдог.

    Тэгвэл ходоод,гэдэсний ашигтай бактерийг нэмэгдүүлж, улмаар хэвийн ажиллагааг хангахад нь улаан дарс сайнаар нөлөөлдөг тухай нэгэн судалгаа хийгджээ.

    Судалгаанд АНУ,Англи,Недерланд улсуудад амьдардаг мянга мянган хүн хамрагдаж, тэднээс судлаачид өдөр тутмын хоолных нь дэглэм болон уудаг согтууруулах ундааны төрөл, давтамж зэргийг нь асуумжаар авжээ.

    Судалгааны үр дүнд улаан дарс уудаг хүмүүсийн гэдэсний бичил орчин уудаггүй хүмүүсийнхээс өөр байв. Тодруулбал, долоо хоногт нэг хундага улаан дарс уудаг хүний ходоод, гэдэсний бичил орчин дахь ашигтай бактерийн тэнцэл сайн байжээ.

      Полифенолы гэх нэгдэл нь зөвхөн улаан дарсанд их хэмжээгээр байдаг, харин цагаан дарс,шар айраг зэрэгт бага хэмжээтэй агуулагддаг.   Учир нь улаан дарсны гол түүхий эд болох  усан үзэмний гаднах хальсанд  байгалийн полифеноль их хэмжээгээр агууллагддаг. Полифеноль нь бидний гэдэс,ходоодны хэвийн үйл ажиллагааг ханган ажилладаг ашигтай микробуудын хувьд хоол,тэжээл нь болдог байна.

    Эх сурвалж:bbc

     

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ