• Гвардиола, Клопп, Почеттино нар FIFA-гийн оны шилдэг дасгалжуулагчид нэр дэвшүүлэв

    Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны оны шилдэг дасгалжуулагчид өрсөлдөгчдийн жагсаалтад Испанийн иргэн Хосеп Гвардиола (Манчестер Сити), Германы Юрген Клопп (Ливерпуль), Аргентиний Маурисио Почеттино (Тоттенхэм Хотспур) нар багтжээ. Энэ тухай тус байгууллагын хэвлэлийн алба мэдээлэв. FIFA-гийн шагнал гардуулах ёслол 9-р сарын 23-нд Миланд болно.

    FIFA-гийн оны дасгалжуулагч нь 2010 оноос олгож эхэлсэн хөлбөмбөгийн шагнал юм. Шагналыг ФИФА-гаас өнгөрсөн улиралд хамгийн шилдэг нь байсан хөлбөмбөгийн дасгалжуулагчид олгодог юм. Шилдэг дасгалжуулагчийг санал хураалтаар тодорхойлно.

    Энэхүү цолны анхны эзэн нь тухайн үед “Интер”-ийг удирдаж байсан Португал эр Жозе Моуриньо байжээ. 2018 онд Францын дасгалжуулагч Дидье Дешам шилдэг дасгалжуулагчаар шалгарсан юм.

    Эх сурвалж: ФИФА-гийн сайт

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ