• Хакүхо М.Даваажаргал албан ёсоор Японы иргэн болжээ

    Японы сүмо бөхийн ёкозуна Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болох шийдвэр гаргасан.  Тэрбээр сүмо бөхийн карьераа үргэлжлүүлж, зодог тайлсан ч өөрийн гэсэн дэвжээгээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал Япон улсын иргэн байх ёстой гэсэн Сүмо бөхийн холбооны дүрмийн дагуу уг шийдвэрийг гаргасан билээ.

    Өнгөрсөн зургадугаар сард Хакухогийн Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчилсон.  Харин Хакүхогийн Япон улсын иргэн болох хүсэлтийг өнөөдөр албан ёсоор баталсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Ийнхүү Хакухо сүмогийн ертөнцөд өөрийн дэвжээтэй болж, шавь нар бэлтгэх зорилгодоо нэг алхам ойртож байна.

    Хакүхогийн хувьд Японы иргэншлийг сонгосон сүмо бөхийн гурав дахь их аварга болж байна. Өмнө нь АНУ-аас гаралтай хоёр их аварга Японы иргэншилтэй болж байжээ. Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирюү Б. Дашням нар тус улсын иргэншил аваад байсан юм.

    Эх сурвалж: NHK

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ