• ОХУ-ын Египет дэх Элчин сайд Сергей Кирпиченко Каирт нас баржээ

    ОХУ-аас Египетэд сууж байсан элчин сайд Сергей Кирпиченко Каирын эмнэлэгт гэнэт нас барав гэж Оросын ГХЯ-ны эх сурвалжаас иш татан ТАСС мэдээлэв. Тэр 68 настай байсан аж. Үхлийн шалтгааныг тодорхой мэдээлээгүй байна.

    2011 оноос хойш Кирпиченко Египет дэх Оросын элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд үүнтэй зэрэгцэн Арабын орнуудын лигид бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилласан.

    Өмнө нь тэрээр Арабын Нэгдсэн Эмират, Ливи, Сири дэх Оросын элчин сайд байсан. Дипломатч араб, англи, франц хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ.

    Тэрбээр 1973 оноос Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд Оросын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, олон жилийн туршид үнэнч шударга зүтгэл гаргасан Кирпиченко Найрамдал болон Өргөмжлөлийн одонгоор шагнагдаж байжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ