• Монгол Улс хойд хөрш ОХУ-тай урд хөрш БНХАУ-ын адил иж бүрэн түншилнэ

    2019-09-03

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар Монгол Улсад айлчлах  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шөнийн 00 цагийн үед Улаанбаатарт газардлаа. Click To TweetТүүнийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон албаны бусад хүмүүс хүлээн авлаа.

    В.Путины энэ удаагийн айлчлал нь сүүлийн 10 жилд Монгол улсад хойд хөршийн төрийн тэргүүн айлчилж буй 3 дахь тохиолдол юм. 2009 онд тухайн үеийн ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Монголд айлчилж байсан бол 2014 онд Ерөнхийлөгч Владимир Путин айлчилсан. ОХУ-ын Төрийн тэргүүний сүүлийн гурван удаагийн айлчлал бүгд Халх голын ойгоор тохиосноороо онцлог Click To Tweet юм.

    2009 онд Халх голын ялалтын 70 жилийн ойд Ерөнхийлөгч Дмитрий Медведев уригдан ирж байсан бол Ерөнхийлөгч Путин 2014 онд 75 жилийн ойгоор айлчлаад, энэ удаад 80 жилийн ойгоор мөн ирж байгаа нь энэ.

    ОХУ-ын Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалаар хоёр улсын стратегийн түншлэлийн  гэрээг иж бүрэн түншлэлийн гэрээ болгохоороо ихээхэн ач холбогдолтой. Монгол Улс хойд хөрштэйгээ урд хөрш Хятад улсынхтай адил хэмжээнд түншлэл тогтооно гэсэн үг.

    Мөн үүнээс гадна айлчлалын үеэр хэлэлцэх асуудлын хүрээнд улс төр, худалдаа, эдийн засаг, цэргийн техникийн хамтын ажиллагаа, мөн олон улсын асуудлууд байх ажээ. Айлчлалын үеэр хоёр тал 11 баримт бичигт гарын үсэг зурна.

    В.Путины зөвлөх Ушаков олон улсын асуудал гэдгийг  “Орос, Монгол, Хятадын гурван талын хамтын ажиллагаа, ШХАБ-ын хүрээнд ирээдүйд хамтран ажиллах чиглэл” хэмээн тодотгосон байна. Мөн  “Монгол Улсыг ШХАБ-ын  гишүүнээр элсэн орох боломжийг Монгол улс нааштайгаар хүлээн авч байгаа, бид ч энэ асуудалд эерэг хандаж байгаа” гэж мэдэгджээ.

    Путины айлчлалаар хэд хэдэн том гэрээ хийгдэх бололтой. Оросын хийн хоолойг Монголоор дайруулан өнгөрөөх олон жилийн мөрөөдөл биеллээ олж, Монголын Төмөр замыг цахилгаанжуулах асуудалд алхам урагшлах магадлалтай. Мөн Дорнодын эрчим хүчний нэгдсэн системд Монгол улсыг нэгтгэх асуудлыг ярих аж. Эрчим хүчний асуудалтай холбоотойгоор Оросын эрчим хүчний хэд хэдэн компанийн төлөөлөл айлчлалын бүрэлдэхүүнд багтжээ.

     

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ