• Орхон аймаг руу Булганы Дашинчилэнгийн замаар зорчихыг зөвлөлөө

    “Улаанбаатар-Дархан” чиглэлд авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж, хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор дээрх чиглэлийн тээвэрлэлтэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа тул Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд ажлын хэсэг ажиллаж замын нөхцөл байдлыг газар дээр нь судлан үзэж, зохион байгуулалтын арга хэмжээг авлаа. 

    Тухайлбал, Улаанбаатар- хот- Орхон аймаг-Улаанбаатар хот чиглэлд нийтийн зорчигч тээвэрлэлт эрхэлж буй аж ахуйн нэгжийн тээвэрлэлтийг Булган аймгийн Дашинчилэн сумын замаар Дарханы зам засвар, шинэчлэлтийн ажлыг дуустал явуулахаар боллоо.

    Мөн Дархан-Сэлэнгэ чиглэлд зорчих нийтийн тээвэр болон Улаан-Үүд чиглэлийн олон улсын тээвэрлэлтийг Төмөрлөгийн уурхайн зам буюу Хонгор сумын 4-р бригадаар салдаг замаар тээвэрлэлт хийлгэхээр зохион байгууллаа.

    Түүнчлэн зам засварын ажил хийж байгаатай холбоотойгоор замын үзэгдэлт хангалтгүй нөхцөл байдал үүсч байгаа тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж урд яваа тээврийн хэрэгслээс 10 метрээс доошгүй зайтай зорчихыг тээвэрлэлт эхлэх бүр анхааруулж, зааварчилгаа өгөх юм. 

    Дээрх зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авснаар авто замын бодит нөхцөл байдлаас үүдсэн зам, тээврийн осол болон болзошгүй аюулаас урьдчилан сэргийлнэ гэдгийг албаныхан хэлж байна.

    Эх сурвалж: АТҮТ

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ