Нийслэлийн Засаг дарга 2017 онд Франц улсын нийслэл Парис хотноо айлчлах үеэр хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд энэ асуудлаар санал солилцсоны дагуу өнгөрсөн долдугаар сард Францын Элчин сайдын яам, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох судалгааг хийсний үр дүнд дээрх байршлыг сонгожээ.
Ирэх онд Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болох бөгөөд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг саналыг дэмжвэл Улаанбаатарт Парис хотын нэрэмжит гудамж байгуулагдах нь.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.